07-42.jpg
2021-09-23 12:02
Санхүүгийн зохицуулах хороо салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх зорилгоор ээлжит хуралдаануудыг цахим хэлбэрээр тогтмол, хугацаанд нь хуралдуулж ажилласаар байна. Энэ удаагийн хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн бөгөөд эхнийх нь “Мобифинанс ББСБ” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 12 сарын […]

06-51.jpg
2021-09-23 11:39
ЭМЯ сүүлийн 24 цагт 3361  хүнээс Covid-19 халдвар илэрч, архаг хууч өвчин нь  Covid-19 халдвартай хавсарсаны улмаас 21-80 насны 13 хүн эндсэн гэж мэдээлэв. Өнөөдөр 5286 хүн эдгэрч эмнэлгээс гарччээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1540 нь нийслэлд, 1821 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 22204 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12702, хүндэвтэр 7004, хүнд 2103, нэн […]

05-59.jpg
2021-09-23 11:19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 76 дугаар […]

04-65.jpg
2021-09-23 11:12
Монгол Улс, ОХУ-ын хамтарсан ”Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Сургалтын төвийн районд зохион байгуулагдлаа. Нээлтийн ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Дорнодын цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев, Хуурай […]

03-72.jpg
2021-09-23 10:53
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Хотын даргын өгсөн үүргийн дагуу “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлын […]

02-78.jpg
2021-09-23 10:11
Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэн төрийн байгууллагынхантай цуврал уулзалт хийж байна. Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, дунд хугацааны макро эдийн засгийн төсөөллийг шинэчлэх, төсөв, мөнгө, санхүүгийн бодлого, түүнд нөлөөлж буй нийгмийн асуудлаар ярилцаж байгаа юм. Тус ажлын хэсгийнхэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өчигдөр ажил хэргийн уулзалт хийв. Сайд А.Ариунзаяа энэ үеэр, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын агуулга, хамрах […]

01-82.jpg
2021-09-23 10:04
Баянхонгор аймгийн Богд сумаас баруун зүгт 15 километрын зайнд есдүгээр сарын 23 буюу өнөөдөр 08:03:48 цагт (Улаанбаатарын цагаар) 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.  Газар хөдлөлтийн голомт газрын гадаргаас 10 километрийн гүнд хөдлөлт болсон бөгөөд хүч нь 4.9 магнитуд (АНУ-ын томьёоллоор) байжээ. Газар хөдлөлт болсон солбицол: 44.977°N 100.596°E

08-40.jpg
2021-09-23 09:36
Төв аймгийн Зуунмод суманд 18 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 100 хувь улсын төсвийн хөрөнгө оруулалттай Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лабораторийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 7-р сарын 26-ны өдөр нээлттэй тендер зарлаж, тус барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Тэргүүн Чансаа” ХХК ажиллахаар болжээ. Энэхүү барилгыг 8200мкв талбайд […]

07-41.jpg
2021-09-23 09:25
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр /2021.09.22/ БНСУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны дарга Б.Баттөмөр уулзалтын эхэнд БНСУ нь саяхан дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орны эгнээнд шилжсэнд баяр хүргээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин […]

09-32.jpg
2021-09-23 09:21
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ. Үүнд. -Гашуунсухайт боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор ПГУ молекул, биологийн лаборатори байгуулж, лаборатори, тандалт судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн ажиллуулна […]