Баянхонгор аймгийн Богд сумаас баруун зүгт 15 километрын зайнд есдүгээр сарын 23 буюу өнөөдөр 08:03:48 цагт (Улаанбаатарын цагаар) 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт газрын гадаргаас 10 километрийн гүнд хөдлөлт болсон бөгөөд хүч нь 4.9 магнитуд (АНУ-ын томьёоллоор) байжээ.
Газар хөдлөлт болсон солбицол: 44.977°N 100.596°E