03-63.jpg
2021-08-17 11:51
Коронавирусын халдвар долдугаар сарын 20-оос хойш нийслэлд буурч, орон нутагт нэмэгдэж байгаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр өчигдөр орон нутагт “Дельта” хувилбар тархсан. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн халдварын тоон мэдээллээс харахад Ховд аймагт хамгийн олон буюу 175 […]

02-75.jpg
2021-08-17 11:47
Дархан-Уул аймгийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хот, суурин газрын суурьшлын бүсэд хортой могой орж ирэх тохиолдлууд гарч байгаатай холбогдуулан могойн аюулаас урьдчилан сэргийлэн тандалт, үзлэг, хайгуулын ажлыг зохион байгуулж байна. Уг ажлын явцад энэ сарын 16-нд Дархан сумын 9 дүгээр багийн 4-1 дүгээр байрны дэргэд байрлах Т-Март дэлгүүрийн […]

02-76.jpg
2021-08-17 11:38
Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1298 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 884 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 318 нь Улаанбаатарт, 979 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 9051 хүн эмчлүүлж буй бол гэрийн хяналтад 7962 […]

01-84.jpg
2021-08-17 11:27
Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ тасралтгүй эрчимтэй нэмэгдэж, төмөр замын эдийн засгийн өсөлтөд гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж байна. Манай улсын төмөр замын тээврийг нуруун дээрээ авч явдаг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2016 онд 20 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан бол 2020 онд […]

03-62.jpg
2021-08-17 11:20
Монголын Кино институтээс усны хэрэглээ, ач холбогдлыг харуулсан “Усны тухай түүхүүд” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдааныг зарлажээ. Ус нь хүн амын хэрэглээ болон аж ахуй, үйлдвэрлэлд ямар ач холбогдолтойг хөндөн онцлох тус уралдаанд 13-аас дээш насны хүүхэд залуучуудаас эхлээд иргэд оролцох боломтжой аж. Усны тухай өгүүлсэн кино бүтээл нь 3-15 минут үргэлжилсэн байх юм. […]

02-74.jpg
2021-08-17 11:13
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын үйл явцтай өнөөдөр танилцлаа.  Тэрбээр “1967 онд баригдсан цэвэрлэх байгууламж 500-600 мянган хүн оршин суух хотод зориулагдсан. Иймд 250 мянган шоо метрийн багтаамжтай цэвэрлэх байгууламж барихаар ажиллаж байна. Бохир усыг хуримтлуулдаг усан сан баригдаад явж байна. Энэ ажлыг аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. 2024 онд цэвэрлэх байгууламжийг барьж дуусгана гэсэн зорилтыг тавьж байна. Холбогдох мэргэжлийн […]

01-83.jpg
2021-08-17 11:09
2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-нд Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгалтад ирэхдээ авч ирэх материал: Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, […]

01-82.jpg
2021-08-17 10:43
-Афганистаны дайнд АНУ-ын 2448 цэрэг алагдаж, Вашингтоны эрх баригчид 2 их наяд доллар зарцуулжээ. Хорин жил үргэлжилсэн Афганистаны дайны дараа эвдэрч сүйдсэн хот тосгон, айдас хүйдсээр дүүрэн нийгэм, эх орноосоо дүрвэн гарахыг хүсч байгаа дайны хөлд ядарч туйлдсан олон сая хүн үлдэж байна.- Афганистанд яг одоо өрнөж байгаа үйл явдлыг дэлхийн хэвлэлүүд технологийн зууны дайны хар ул […]

01-81.jpg
2021-08-17 10:42
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлд зорчих хөдөлгөөн ихсэхээс өмнө нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлж байна. Тодруулбал, энэ сарын 25-наас эхлэн нийслэлийн нийтийн тээвэрт 25-30 хүний суудалтай, хоёр давхар автобусыг үйлчилгээнд явуулахаар болов. Ийм 10 шинэ автобусыг гаргаж иргэдэд үйлчлэх юм байна. Ингэснээр хотын түгжрэл 5 хувиар буурна гэж тооцоолжээ. Нийтийн […]

01-80.jpg
2021-08-17 10:11
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УОК-ын Нарийн бичгийн дарга Г.Баярхүү нар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймаг орон нутгийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай хамтарсан уулзалтыг цахимаар хийлээ. Наймдугаар сарын 10-наас хойш улсын хэмжээнд баяр наадмын шинжтэй уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байх, […]