217395500_524880918630484_7882662124749506289_n.jpg

2021-07-22 08:31
Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтэй иргэд, ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хүлээн авч, олголтыг хэвийн үргэлжлүүлж байна. Төрийн банк нь өнөөдрийн байдлаар 19,602 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлт хүлээн […]

217479471_198660778878732_1215983676377729615_n.jpg

2021-07-22 08:22
Анталия-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 134 зорчигч ирсэн бөгөөд коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна. Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчийг PCR шинжилгээнд хамруулаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

217973529_868171097116003_3978781561334762706_n.jpg

2021-07-22 08:13
Баянзүрх дүүрэг 2021 оныг “Хүүхэд, залуучууд, ахмад, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, аж ахуйн нэгж, ногоон байгууламж, хороодыг дэмжих жил” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мөрийн хөтөлбөртөө ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, автозамын засвар шинэчлэлтийг хийх, сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд ээлтэй орчныг […]

218143487_237052941577216_4511812139316474063_n.jpg

2021-07-22 08:05
Олон улсын олимпийн хороо (2021.07.21) Лхагва гарагт Токиод хуралдаж 2032 оны зуны олимпын тоглолтыг зохион байгуулах эрхийг Австралийн Брисбен хотод олголоо. Чуулганд оролцсон Австралийн Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй төлөөлөгчид энэ шийдвэрийг сонсоод Ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Брисбен хотод баярын […]

218944157_497139971585809_4839433309457151704_n.jpg

2021-07-22 08:00
Маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно. Долдугаар сарын 23, 25-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи 22-нд нутгийн […]