2021-07-22 08:221min00

Анталия-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 134 зорчигч ирлээ

217479471_198660778878732_1215983676377729615_n

Анталия-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 134 зорчигч ирсэн бөгөөд коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна.

Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчийг PCR шинжилгээнд хамруулаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.