Олон улсын олимпийн хороо (2021.07.21) Лхагва гарагт Токиод хуралдаж 2032 оны зуны олимпын тоглолтыг зохион байгуулах эрхийг Австралийн Брисбен хотод олголоо. Чуулганд оролцсон Австралийн Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй төлөөлөгчид энэ шийдвэрийг сонсоод Ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Брисбен хотод баярын салют буудуулсан байна.
Австрали зуны Олимпийн эрхийг өмнө хоёр удаа авч байсан. 1956 онд Австрали улсад Мельбурн, 2000 онд Сидней хотод болж өндөрлөсөн олимпийн наадам 2032 онд Брисбенд шилжин ирж байгаа юм.
Брисбэн хотод Олимпийн тоглолт зохион байгуулах эрхийг ОУОХ-ны санал өгөх эрхтэй 77 гишүүний 72 нь дэмжсэн байна.
Эх сурвалж: Reuters.com