NUUR-1024x551.png

2021-07-20 12:19
Шангри-Ла Төвийн 5 жилийн ойн баярын хүрээнд таван жилийн турш бидэнтэй хамт байсан үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ урамшуулах зорилгоор “Голомт банк”-тай хамтран “5 ЖИЛ, 5 АЗТАН” буцаан олголттой урамшуулалт хөтөлбөрийг 2021.07.20-ыг дуустал зохион байгуулж байна. Голомт банкны бүх кредит карт болон “Премьер” дебит картаар хийсэн худалдан авалт бүрийн 5% таны дансанд буцаан олголт хэлбэрээр орох бөгөөд […]

2000x3000-medee-undsen-1024x683.jpg

2021-07-20 12:11
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, хүнд сорилтын үед нөхцөл байдалдаа тохируулан уян хатан шийдвэр гаргах, тасралтгүй суралцахад нь хувь нэмрээ оруулах зорилгоор ХААН Банк Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан бизнес эрхлэгч, захирал 75 эмэгтэйг ажил хэргээ амжилттай удирдах арга барил, манлайллын ур чадваруудыг хөгжүүлэх “World Class Manager” буюу “Дэлхийн түвшний менежер” онлайн сургалтад үнэ төлбөргүй […]

4-34.jpg

2021-07-20 11:55
Энэхүү нийтлэлд “Сөрөг энергитэй хүмүүс” хэмээн нэрлэгдэж буй хүмүүс үргэлж стрессд автдаг, түүнийгээ нүдэнд харагдсан хүн бүрд, хаа хамаагүй газар гаргадаг, бодлогогүй төрлийн хүмүүсийн тухай гэж ойлгож болно. Зарим нь өөрсдийгөө бусдад төвөг удаж, хямрааж байгаагаа мэддэг ч үгүй байхад зарим нь эмх замбараагүй байдал үүсгэж, бусдыг бухимдуулж чадсанаасаа сэтгэлийн таашаал авдаг. Хамгийн энгийнээр хэлбэл […]

214982141_943878029546397_3379753520614319651_n.jpg

2021-07-20 11:51
“Аэро-Монголиа” ХХК-ийн онгоц Улаанбаатар-Туркийн чиглэлд нислэг үйлдсэн агаарын хөлөг ОХУ-д саатаад байна. Онгоц ОХУ-ын Челябинск-Анталия нисэх буудалд түр бууж, онгоцоо цэнэглэх үед нисэх буудлын карго тээшийн зориулалттай автомашин тус онгоцны сүүлийг мөргөснөөс сүүл хэсэгт 12 см орчим цууралт үүсч цааш нислэг үйлдэх боломжгүйд хүрчээ. Тус онгоцонд зорчиж явсан 140 гаруй зорчигч 11 цагийн хугацаанд ямарч үйлчилгээ […]

216897959_1473395359679013_3977364866592108340_n.jpg

2021-07-20 11:37
БНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нараас сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн шинжилгээ авахад бүгд эсрэг гарчээ. Монголын талаас өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь үр дүнтэй байна гэж БНХАУ-ын тал үзэж долдугаар сарын 19-ний өдөр 184 жолоочоос PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан тул маргаашнаас эхлэн 184 машин нэвтрүүлж эхлэхээр […]

216800418_503093560773800_1108878524028031136_n.jpg

2021-07-20 11:26
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.20) мэдээллийг танилцуулав. Сүүлийн 24 цагт 1309 шинэ тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 523 нь Улаанбаатар хотод, 786 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Нас барсан таван хүний гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. Нийт нас баралт 716. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3501 иргэн эдгэрчээ. […]

216940513_1039243189945730_1719869586406223823_n.jpg

2021-07-20 11:20
Хадгалуулах уу, Хөрөнгө оруулах уу? Бөндөөлэй хүү мөнгөний гахайндаа өөрийн мөнгийг хадгалдаг. Мөнгөний гахайгаа дүүрхээр бүх мөнгөө банкин дахь өөрийн хадагаламжиндаа хийдэг гэнэ. Бөндөөлэй банкнаас буцаж ирээд банкин дахь хадгаламжиндаа сэтгэл дундуур байв. Бөндөөлэй нийт 10 гахай дүүрэн мөнгө хадгалуулсан ч одоог хүртэл сонирхож байгаа зүйлээ худалдан авахад хүрэлцэхгүй байлаа. Бөндөөлэй сэтгэл дундуур байгаагаа ээждээ […]

217030240_220481053272917_7825011911322246823_n-1.jpg

2021-07-20 11:08
Монгол зохиолчийн бүтээл “Амазон” сайтын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлжээ. Залуу зохиолч Э.Рэнцэнхандын “Stigmatized” нэртэй өөрийн амьдралыг намтарчилсан бичсэн ном нь түүний анхны бүтээл юм байна. Э.Рэнцэнханд нэг жилийн өмнө номынхоо талаар “Дотоод ертөнцөө уудалж, сэтгэлзүйтэйгээ тулж ажилласан миний хамгийн том төсөл бол ном минь байлаа” хэмээн ярьж байжээ. Тэрээр 16 насандаа сүрьеэ өвчин тусаж, хүндээр […]

214004439_507225157244212_8985843052064754657_n.jpg

2021-07-20 10:58
Олон нийтэд цэнхэр үст нэрээр танигдсан Э.Цэрэндолгорын бэр, тэмээтэй аяллыг санаачлагч Э.Байгалмаа өнгөрсөн тавдугаар сард Налайх дүүрэгт гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Э.Цэрэндолгор түүний бэр хоёрын таарамжгүй харьцаа олон жил нийгмийн сүлжээнд дамжин яригдаж, өөрсдөө ч хатуу тайлбаруудыг нэг биш удаа хийж, хувийн харилцааны хувьд нандин зүйл үгүй болсон гэдгээ харуулаад байсан юм. […]

214178481_1035179757023535_6707201251561627056_n.jpg

2021-07-20 10:36
Үйлчлүүлэгчдийнх нь дунд ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Александр Навальный байдаг сэтгүүлч, өмгөөлөгчдийн “Команд 29” байгууллага энэ ням гаригт эрүүгийн хариуцлага хүлээхээс эмээж үйл ажиллагаагаа хойшлуулсан байна. Тус байгууллага телеграммаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ энэ хэцүү шийдвэрийг гаргасан талаар мэдээлжээ. Мэдэгдэлд бидний эсрэг хийх дараагийн алхам бол гишүүд болон дэмжигчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно гэж бичсэн байна. […]