Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбараас анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан тэрбээр урд шөнө Говь-Алтай аймгийн Дарви суманд хоноглосон бөгөөд […]