7-8-1024x512.jpg
2021-06-16 15:50
Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэр (ОНӨААТҮ)-ийн 15 байгууллагаас ес нь үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай, зургаа нь хангалттай гэсэн үнэлгээ авчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын удирдлагуудтай уулзаж, дээрх байгууллагуудын менежментийг сайжруулах талаар ярилцлаа. Тэрбээр “Цар тахлын улмаас ОНӨААТҮГ-уудын төсвийн хүлээсэн үүрэг зарим байгууллагад биелэх боломжгүй болж, тасалдаад байгаа. […]

54881574-3b79-4e7a-ae9c-5a89b1e19ffe-1024x682.jpeg
2021-06-16 15:45
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Нэр бүхий гишүүдээс 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн танилцуулгыг төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм. Монгол […]

dcdf4177-cf4a-4c73-bc2c-882b096e2584-1024x682.jpeg
2021-06-16 15:31
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.16) хуралдаан 11 цаг 04 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч […]

1-39.jpg
2021-06-16 15:28
Манай орны усны 3 ай савд 79 зүйл загас тэмдэглэгдсэнээс 30 гаруй зүйл нь агнуурын ач холбогдолтой. Одоогийн байдлаар нийт загасны 4/1 нь бүс нутгийн хэмжээнд ховордсон ангилалд хамаарч байна. Загасны төрөл зүйлээс хамааран үржлийн хугацаа нь өөр өөр байдаг. Хууль бус агнуур, үржлийн үед нь загасыг үй олноор нь барьснаар загасны тоо толгой буурах, […]

hug.jpg
2021-06-16 15:24
Олонх эмэгтэйчүүд 40 гараад ирэхээрээ хөгшрөлттэй өөрийн эрхгүй дайн зарлаж эхэлдэг. Гэвч бүсгүйчүүдийн оролдлого тэр бүр амжилттай болох нь цөөн. Гоо сайхны салбарт шинэ хувьсгал болсон бүтээгдэхүүнүүд гарч ирсээр байгаа боловч тэдгээр нь хөгшрөлтийн явцыг удаашруулах ч зогсоож чаддаггүй. Тэгвэл цагаасаа эрт хөгширч байгааг илтгэх ямар шинж тэмдэг байдаг вэ? Нимгэн арьс Гарын арьс нимгэрээд, […]

13-16-1024x600.jpg
2021-06-16 15:10
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жил нийслэлийн 24 байршилд 195 мянган цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Одоогийн байдлаар 18 байршилд суулгацаа байрлуулсан бөгөөд энэ сарын 24-ний дотор тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна. Мөн […]

US.jpg
2021-06-16 14:53
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд голын усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид голын усны ослын хоёр дуудлагаар хоёр иргэний амь насыг авран хамгааллаа. Тодруулбал /2021.06.12/ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины […]

-1024x677.png
2021-06-16 14:48
Хөдөлмөрийн Үндэсний намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн байна. Энэхүү шаардлагад “Монгол Улс вакцинжуулалтын хамрагдалтын түвшингээр дэлхийд тэргүүлэх улсуудын эгнээнд багтсан боловч сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс өслөө. Үүсээд буй нөхцөл, байдалтай холбоотойгоор Хөдөлмөрийн Үндэсний Намаас дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх хугацааг хойшлуулах. Наадмыг зохион байгуулахад зарцуулахаар төсөвлөж буй 10 […]

hoorond.jpg
2021-06-16 14:40
Архангай аймаг болон сумдууд руу тус аймгийн онцгой комиссийн шийдвэрээр 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 58 чиглэл батлагдан явж байгаагаас өнөөдрийн байдлаар түр зогссон 37 чиглэл буюу нийт чиглэлийн 63.7 […]

5-11.jpg
2021-06-16 14:28
Боловсролын салбарт 800 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 405 барилгын ажил явагдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрийн байдлаар он дамнасан 124 сургууль, 133 цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаа юм. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 орчим барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гадаадын зээл тусламжаар 20 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаагаас […]