Хөдөлмөрийн Үндэсний намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн байна.
Энэхүү шаардлагад “Монгол Улс вакцинжуулалтын хамрагдалтын түвшингээр дэлхийд тэргүүлэх улсуудын эгнээнд багтсан боловч сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс өслөө. Үүсээд буй нөхцөл, байдалтай холбоотойгоор Хөдөлмөрийн Үндэсний Намаас дараах шаардлагыг хүргүүлж байна.
Үүнд:
- Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх хугацааг хойшлуулах.
- Наадмыг зохион байгуулахад зарцуулахаар төсөвлөж буй 10 тэрбум төгрөгийг Олон улсын эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй Фэйзер вакциныг худалдан авч 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд нэн яаралтай хийх.
- Наадам зохион байгуулах байсан 7 дугаар сард иргэд гэр бүлээрээ хорио цээрийн дэглэмээ барьж хөдөө орон нутагт аялан, дотоодын аялал жуулчлалыг дэмжих
2. Төсвийн тодотголыг судалгаанд үндэслэн яаралтай хийх.
- Үр өгөөж багатай халамжийн бодлогыг хумих, зайлшгүй шаардлагатай бус хөрөнгө оруулалтын төслүүдийг хойшлуулах, цуцлах арга хэмжээг авах
- Хүүхдийн мөнгийг 100 000 төгрөгөөс 20 000 төгрөг хүртэл огцом бууруулахгүй, уян хатан байдлаар шат дараалан бууруулах, зорилтот бүлэгтээ буюу орлого багатай, өдрийн шаардлагатай хүнс тэжээлээ авч чадахгүй байгаа айл өрхүүдэд түлхүү анхаарч зарцуулах зэргээр төсвийн тодотголыг нэн даруй хийхийг шаардаж байна” хэмээн дурьджээ.