Манай орны усны 3 ай савд 79 зүйл загас тэмдэглэгдсэнээс 30 гаруй зүйл нь агнуурын ач холбогдолтой.
Одоогийн байдлаар нийт загасны 4/1 нь бүс нутгийн хэмжээнд ховордсон ангилалд хамаарч байна.
Загасны төрөл зүйлээс хамааран үржлийн хугацаа нь өөр өөр байдаг. Хууль бус агнуур, үржлийн үед нь загасыг үй олноор нь барьснаар загасны тоо толгой буурах, гол мөрөн, усны экосистемд тодорхой хэмжээний сөрөг нөлөөллүүд гарсаар байна.
Тиймээс иргэн та сонирхол, хоббигоороо загас барьсан бол голд нь гэмтээхгүй буцааж тавьж байгаль экологио хамгаалаарай.
Харин агнуурын зорилгоор загас барих гэж байгаа бол Монгол улсын амьтны тухай хуулийг дагаж мөрдөнө үү.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба