TOP100-zurag-1024x1024.jpg
2021-06-29 10:59
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээг энэ жил цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дахин цахимаар зохион байгуулж, МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэлээ. Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад ХААН Банк 20 жилийн турш тэргүүлэгчдийн эгнээнд нэрлэгдэж ирсэн бөгөөд […]

ser1.png
2021-06-29 10:25
Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч Ганболдын Бадрах Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA /-нд Монголын анхдагч төлөөлөгч боллоо. Тэрбээр, АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 5 дугаар сарын 27-29-нд AIBA-гаас зохион байгуулсан International Technical Official буюу Олон улсын техникийн төлөөлөгчийн шалгалтад амжилттай тэнцжээ. Тус шалгалтыг 20 гаруй орны мэргэжилтэн өгч цөөн […]

khuvsgul.jpg
2021-06-29 10:06
Хөвсгөл аймаг өнөөдрөөс /2021.06.29/ эхлэн долоодугаар сарын 9-нийг дуустал орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тус аймагт өчигдрийн байдлаар 54 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, тохиолдлын тоо 1086 болжээ. Хот, хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварыг тогтоон барих шаардлагатай гэж Хөвсгөл аймгийн Онцгой комисс шийдвэрлэжээ.

7-32.jpg
2021-06-29 10:05
Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянзүрх дүүрэг, Их хүрээ гудамж, Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гарам засах ажил 2021 оны 07 дугаар сарын нэгний 06:00 цагаас 20:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлэхээр байна. Иймд жолооч та цагаа зөв төлөвлөн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.

gundegmaa.png
2021-06-29 10:00
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, залуу тамирчин Ц.Анударь нар сонгон шалгаруулалтад өрсөлдөж, О.Гүндэгмаа илт давуу байдлаар ялалт байгуулав. Гэвч тэрбээр түүнд боломж олгож нэрээ татав. Ийнхүү “Токио-2020” олимпын наадмын холимог төрөлд манай улсаас Э.Даваахүү, Ц.Анударь нар оролцохоор боллоо. Энэ удаагийн олимпод одоогоор 42 тамирчин өрсөлдөхөөр болоод байна.   Л.Баяр

4-38-1024x535.jpg
2021-06-29 09:55
Өнөөдөр /2021.06.29/ 09.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэлжээ. Харин тус хурлаар 2021 оны төсвийн тодотголыг голчлон хэлэлцэж байна. Өнгөрөгч долоо хоногт ҮАБЗ төсөвт тодотгол хийх замаар хүүхдийн 100 мянган төгрөг болон тог, ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт, тэтгэмжийг он дуустал олгох тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газар уг асуудалд дэмжсэн байр сууринаас хандсан бөгөөд […]

2-11.png
2021-06-29 09:50
2021.06.28-нд нийслэлийн хэмжээнд I тунд 5322, II тунд 1732, нийт 7054 иргэнийг вакцинжуулаллаа. Энэ өдөр 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд вакцинжуулалтад хамрагдаж, вакцины эхний тун хийлгэсэн байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994.186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдлаа. Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, […]

189289-20072016-1469010519-446491763-baingiin_horoo.jpg
2021-06-29 09:47
УИХ-ын түр болон байнгын хороодын өнөөдрийн /2021.06.29/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН 1. Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 14.30 цагаас […]

9-19.jpg
2021-06-29 09:30
Эрүүл мэндийн даатгалаараа урьдчилан сэргийлэх үзлэгт орж, аливаа өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай. Өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт 325,346 хүн ЭМД-аа ашиглан 100 хувь үнэ төлбөргүй хамрагдаад байна. Хэрэв та урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж амжаагүй байгаа бол ЭМД-тай гэрээт байгууллагуудад хандан өөрт тохирох насны багцад, товлолт хугацааны дагуу хамрагдах боломжтой.

uuriin-ongots-1024x639.jpeg
2021-06-29 09:22
УОК-ын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон анхаарах шаардлагатай зарим заалтын талаар танилцуулж байна. Үүнд: Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног […]