Өнөөдөр /2021.06.29/ 09.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэлжээ. Харин тус хурлаар 2021 оны төсвийн тодотголыг голчлон хэлэлцэж байна.
Өнгөрөгч долоо хоногт ҮАБЗ төсөвт тодотгол хийх замаар хүүхдийн 100 мянган төгрөг болон тог, ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт, тэтгэмжийг он дуустал олгох тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газар уг асуудалд дэмжсэн байр сууринаас хандсан бөгөөд УИХ-д холбогдох тогтоолын төслийг хүргүүлэхээр болсон.
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Төсвийн тодотголыг энэ хаврын чуулганаар багтааж хэлэлцэх чиглэл барьж байгаа.