covid19.jpg

2021-06-09 10:32
Өнөөдөр бол монголчууд найм дахь удаагийнхаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, зургаа дахь Төрийн тэргүүнээ сонгох өдөр. Тиймээс өнөөдөр хуулийн дагуу бүх нийтээрээ амарч сонгуульдаа оролцож байна. Харин коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод зургаан цэгт 09.00-12.00 цагийн хооронд коронавирусийн халдварын шинжилгээ авч байгаа юм.   Л.Баяр

195260289_1788537338010150_7910545956709863306_n-1024x768.jpg

2021-06-09 10:00
2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орсон борооны улмаас үер, усны 10 дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35,63, 34,74, 10, 29 дүгээр ангиудын 70 гаруй алба хаагч, 10 автомашинтайгаар аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Дамбадаржаагийн 81, 15 дугаар гудамжинд […]

vac-4.jpg

2021-06-09 09:55
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 9-ний 07:00-22:00 цагийн хооронд болж байна. Үүнтэй холбоотойгоор дархаажуулалтын цэгүүд ажиллахгүй болохыг нийслэлийн Онцгой комиссоос өчигдөр мэдээлсэн. Харин пүрэв гарагаас тухайн цэгүүд хуваарийн дагуу ажиллах юм.   Л.Баяр

zuuvur.jpg

2021-06-09 09:44
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө. Тэрбээр “Сонгуульд оролцож байгаа болон зохион байгуулж буй 20 гаруй мянган албан хаагчдыг халдварт өртүүлэхгүй байх талаас нь онцгой анхаарч байна. Саналын хуудсыг зөөвөрлөж, санал авахад халдварт өртөхгүй байх тухайд анхаарч байгаа. Хайрцгийн хувьд хоёр төрөл байгаа. […]

6666666666666666666666.png

2021-06-09 09:40
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2,087 хэсгийн хороо сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах тухай мэдээлсэн. Иргэн та санал авах байрны хаяг, байршлын талаарх мэдээллийг сонгогчийн лавлах 1800-2800 утаснаас болон election.burtgel.gov.mn хаягаас авах боломжтой. Саналаа өгөхдөө иргэний үнэмлэхээ авч очно. Сонгогчийн лавлах 1800-2800 дугаар 08:00-20:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй. Цар […]

dugaar.jpg

2021-06-09 09:16
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явуулах өдөр бүх нийтийн амралтын өдөр байна гэж хуульд заасан байдаг. Бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх зохицуулалттай. Энэ дагуу өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.   Л.Баяр

197712834_1636623429859837_7859469629490499215_n-1024x683.jpg

2021-06-09 09:15
 Монголчууд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тэргүүнээ зургаан жилийн давтамжаар нэг удаа сонгоно Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Тэрбээр “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд, шударгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголчууд бид Үндсэн […]

onts.png

2021-06-09 09:10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ.Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуулиар манай улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох бөгөөд өмнөх сонгуулиудаас онцлогтой. Тодруулбал,  дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа […]

nuur1.jpg

2021-06-09 09:00
Дэлхийн дулаарал хурдацтай явагдаж буйгаас цэнгэг уст нуурууд дахь хүчилтөрөгчийн түвшин буурчээ. Судалгааг АНУ-ын Ренссерлерийн Политехникийн хүрээлэнгийн тэргүүлсэн эрдэмтдийн баг хийж, үр дүнг Nature сэтгүүлд нийтэлсэн байна. Тэд 393 нуурыг судлахдаа 1941-2017 орнуудын мэдээллийг ашиглажээ. Нуурууд нь далай тэнгистэй харьцуулахад 2,75-9,3 дахин ихээр хүчилтөрөгчөө алдаж байгаа нь тэдгээрийн экосистемд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоосон байна. […]

adil.jpg

2021-06-09 08:30
Хэрвээ та хүнтэй гэрлээд нэлээд хэдэн жил болсон бол таныг эхнэртэйгээ, эсвэл нөхөртэйгөө адилхан юм аа гэж хэлэх үгийг сонссон л байж таарна. Зарим нь бүр та хоёрыг ах дүү нар уу ч гэж байсан биз. Тэгвэл энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс дараах байдлаар тайлбарладаг. 1.Та хоёр анхнаасаа бие биетэйгээ адилхан байсан Бид гадаад төрх, […]