Өнөөдөр бол монголчууд найм дахь удаагийнхаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, зургаа дахь Төрийн тэргүүнээ сонгох өдөр. Тиймээс өнөөдөр хуулийн дагуу бүх нийтээрээ амарч сонгуульдаа оролцож байна.
Харин коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод зургаан цэгт 09.00-12.00 цагийн хооронд коронавирусийн халдварын шинжилгээ авч байгаа юм.
Л.Баяр