Дэлхийн дулаарал хурдацтай явагдаж буйгаас цэнгэг уст нуурууд дахь хүчилтөрөгчийн түвшин буурчээ. Судалгааг АНУ-ын Ренссерлерийн Политехникийн хүрээлэнгийн тэргүүлсэн эрдэмтдийн баг хийж, үр дүнг Nature сэтгүүлд нийтэлсэн байна. Тэд 393 нуурыг судлахдаа 1941-2017 орнуудын мэдээллийг ашиглажээ.
Нуурууд нь далай тэнгистэй харьцуулахад 2,75-9,3 дахин ихээр хүчилтөрөгчөө алдаж байгаа нь тэдгээрийн экосистемд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоосон байна. Мөн 1980 оноос эхлэн эдгээр нууруудын гадаргууд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ нь 5,5 хувиар, харин ёроолын хүчилтөрөгч 18,6 хувиар тус тус буурсан байж. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд цэнгэг усны темпратур цельсийн 0,38 хэмээр нэмэгдсэнтэй холбоотой гэж судлаачид үзэж буй юм. Энэ нь хөх-ногоон далайн ургамлууд үржих нөхцөл болж, ургамлын хор цэнгэг усан дахь бусад амьд биетүүдэд аюул учруулдаг байна.
Хүчилтөрөгчийн түвшин буурснаар агааргүй бактери үржих нөхцөл бүрдэж, нянгаас ялгарах метан нь хүлэмжийн хийн хаягдлыг нэмэгдүүлснээр цаг уурын дулаарлын хэмнэлийг улам түргэсгэдэг аж. Дулаарлын улмаас ундны усны нөөц шавхагдаж, цэнгэг усны экосистемийн тэнцвэр алдагдан гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ.