tuul-1024x597.jpg
2021-05-20 09:36
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр осолдсон хүүхдийн цогцсыг Аврах ангийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид /2021.05.19/ өчигдөр 18:48 цагт олсон байна. Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц хэмээх газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж, Баянзүрх дүүргийн […]

eruul.jpeg
2021-05-20 09:34
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2021.05.19) өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арваннэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эх орныхоо тусгаар тоггнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн […]

vit.png
2021-05-20 09:13
Улаанбаатар хотод өнөөдөр буюу тавдугаар сарын 20-нд 55 суурин цэгт, 57 явуулын автобусаар 162 багийн 924 эмч, ажилтан ажиллаж, 29,879 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2,030, II тунд 12,248, нийт 16,447 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 97.3 хувь буюу 928,095 нь I тунд, 54.6 хувь […]

del.jpg
2021-05-20 09:05
Тавдугаар сарын 22-ноос эхлэн долоон төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа талаар өнгөрсөн лхагва гарагт УОК-оос мэдээлж байсан. Тодруулбал, зочид буудал, амралт сувиллын газрууд болон хоол үйлчилгээний газрууд, саун зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг нээх талаар мэдээлсэн ч яг ямар үйлчилгээг нээх эцсийн шийдвэрийг өнөөдөр гаргах юм байна. Мөн хүнсний дэлгүүр, зарим үйлчилгээ 20:00 цаг […]

son-1024x597.jpg
2021-05-20 09:02
Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа. Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, […]

-1024x682.jpg
2021-05-20 08:26
10.00 цагт -УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Таван танхимаар биечлэн хуралдана. Үүнд: -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг; -Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт. 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана: -Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн […]

66.png
2021-05-20 08:00
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу […]

viber_image_20210519_130841_20210519075948-1024x512.png
2021-05-20 07:52
Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн автобуснуудад өдөрт 2-3 удаа цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгсөн чиглэлийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээ, үйлчилгээг өөрсдийн бааз дээрээ буюу нийт 52 байршилд хийж […]

.png
2021-05-20 07:46
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун сүүлийн үед дэглэм нь нурах вий гэдэгт маш ихээр санаа зовох болжээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр өөрийгөө илэрхийлж болох хэд хэдэн арга хэмжээ авахаар болсон талаар Daily Mirror-т тэмдэглэжээ. Үсний хувьд БНАСАУ-д саяхныг хүртэл зөвшөөрөгдсөн цөөн хэдэн засалт бүхий жагсаалттай байсан. Харин одоо энэ жагсаалт улам хумигдаж байна. Одооноос эхлэн […]

havar-1-1024x768.jpg
2021-05-20 07:00
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Маргааш баруун аймгуудын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст цаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга […]