1-gazar-hod.jpg

2021-04-18 13:24
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэх газар 04.17-ны өдрийн 17:04 цагт 3.7, 04.18-ны 04:01 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

bayn.jpeg

2021-04-18 12:19
БЗД-ийн Онцгой комиссоос иргэдээс тусламж хүсэж байна. Тодруулбал халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөж, утасны оператор хийж, ковидын эсрэг хийх тэмцэлд хувь нэмрээ оруулж, иргэдийг мэдээ мэдээллээр хангах хүсэлтэй САЙН ДУРЫН 28 ажилтан хайж байна. Тус үйл ажиллагаанд нэгдэхийг хүсвэл иргэн та 99992456 утасруу холбогдохыг хүсэж байна гэж БЗД-ийн Онцгой комиссоос мэдээллээ.

covid-10.jpg

2021-04-18 11:40
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Дөрөвдүгээр сарын 16-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт  лабораторид 11,963 шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Ингээд 1,340 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 1,220 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 119 тохиолдол батлагдлаа. Сүүлийн 24 […]

covid1-2-1024x683.jpg

2021-04-18 10:30
1. Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй. Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлийн өмсөх хэрэгтэй. Учир нь коронавирус нь агаар дуслын замаар болон хүрэлцэх замаар халддаг тул олон нийтийн газраар өмсөж явсан хувцсаа тогтмол угааж, ариутгаж байхыг зөвлөж байна. 2. Хэрэв та олон нийтийн газарт бээлийгээ тайлж, хооллох шаардлагатай болсон эсвэл хэн нэгэнтэй […]

sol.jpg

2021-04-18 10:00
Бүгд Найрамдах Солонгос Улс манай улсын 849 иргэний хөдөлмөрийн гэрээг сунгасан талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ. Тус улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтаас шалтгаалан гадаад улсаас ажиллах хүч оруулах үйл ажиллагаа тасалдаж, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарт ажиллах хүчний хомстол гарсантай холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 13-наас 2021 оны […]

co.jpg

2021-04-18 09:30
Оросын Санкт-Петербургийн Туршилтын анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд исгэсэн сүүний амттай коронавирусийн вакцин боловсруулж байна. Оросын ШУА-ийн профессор Александр Дмитриевийн хэлснээр вакциныг жилийн дотор эмнэлзүйн өмнөх туршилтад оруулж дуусгахаар төлөвлөжээ. Шингэн тараг шиг, исгэлэн сүүн бүтээгдэхүүн нь вакцинд хамрагдах хамгийн хялбар арга төдийгүй иммуноглобулин А хэмээх тарилгатай харьцуулбал өөр ангиллын эсрэг биет үүсгэх чадвартай. Иддэг вакциныг […]

havar-2-1024x768.jpg

2021-04-18 07:00
Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 2021 оны 04 дүгээр сарын 17-ны 20 цагаас 04 дүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Сэлэнгэ голын хөндий, Хэнтийн уулархаг […]

vak-2.jpg

2021-04-17 17:35
Синофармын вакцины давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийх талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлжээ. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногоос АстраЗенека вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынханд тарьж эхэлсэн. Ирэх долоо хоногт вакцинууд буух тул Синофармын давтан тунг долоо хоногийн сүүлээр хийнэ. АстраЗенека вакцины хоёр дахь […]

tusgaarlah-bair.jpg

2021-04-17 15:49
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 106 тусгаарлан ажиглах байранд нийт 4,390 иргэн байна. Үүнээс нийслэлд 35 тусгаарлан ажиглах байранд 2,977 иргэн, орон нутагт 71 тусгаарлан ажиглах байранд 1,315 иргэн байгаа юм. Тусгаарлан ажиглах байранд Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 801 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.