Улсын хэмжээнд 4,390 иргэн тусгаарлалтад байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 106 тусгаарлан ажиглах байранд нийт 4,390 иргэн байна.
Үүнээс нийслэлд 35 тусгаарлан ажиглах байранд 2,977 иргэн, орон нутагт 71 тусгаарлан ажиглах байранд 1,315 иргэн байгаа юм.
Тусгаарлан ажиглах байранд Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 801 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.