2021-04-18 13:241min00

Хөвсгөлийн Ханх суманд хоёр удаа газар хөдөлжээ

1 gazar hod

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэх газар 04.17-ны өдрийн 17:04 цагт 3.7, 04.18-ны 04:01 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.