tsag-agaar.jpg

2021-04-16 15:23
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Тээврийн хэрэгслийн жолооч нар зайлшгүй шаардлагатай үед хол, ойрын […]

tetgeleg.jpg

2021-04-16 15:05
Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2021-2022 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк […]

ndsh.jpg

2021-04-16 14:40
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 13,4 хувиар, зарлага 15,6 хувиар нэмэгдлээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр, нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 769,4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 91,2 (13,4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70,7 (13,9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. […]

mergejil.jpg

2021-04-16 14:40
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн н.Эрдэнэцэцэгийн гомдлын дагуу “Скай хайпермаркет” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Имарт” худалдааны төвд Зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулсан тухай НМХГ-аас мэдээлэв. Иргэний гомдлын дагуу шалгалт явуулахдаа тус худалдааны төвийн салбарын захирал Н.Отгончимэгийг байлцуулан 2021 оны 04 сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт хийжээ. 1 кг нь 16600 […]

zurag1111-1024x683.png

2021-04-16 14:16
Сүүлийн үед гэр орон албан тасалгаандаа үнэртүүлэгчийн оронд эфирийн тос хэрэглэдэг болсон. Энэ тосыг мөн эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Харин  эфирийн тосыг Монгол эрдэмтэд шилмүүст модноос гаргаж авсан байдаг. Үүнтэй холбогдуулан “Эфирийн тосны ач холбогдол, хэрэглээ” -ий талаар ярилцахаар “Зүүм тодруулга” буландаа Шинжлэх ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Намширын Жавзмааг урьж оролцууллаа.

co-1024x639.jpeg

2021-04-16 14:06
Таны “Ковид-19” PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед хаана, хэнд хандах, хэрхэн бусдад сэрэмжлүүлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл цахим хэлбэрээр энэ асуудлыг шийдэхээр COVID-19 ERSDEL системийг УОК-оос ирэх Даваа гараг буюу 04 дүгээр сарын 19-нд ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус системийг Apple болон Google компаниуд коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор хөгжүүлсэн ба одоогоор […]

sug.jpg

2021-04-16 13:46
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагт ТВ9 телевизээр “Хийморьтой 20 сугалаа” азтан шалгаруулах шууд нэвтрүүлэг гарсан. Энэ үеэр сугалааг хаясан гэх мэдээлэл, бичлэгийн хамт цахимд тархаад байна. Уг хэрэг дээр СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.   Л.Баяр

huchit-shonhor.jpeg

2021-04-16 13:23
Нэг хүнд 20 толгой мал ногддог, малын тоо нь хүн амын тооноосоо хавьгүй илүү хэмээн бахархдаг монголчуудын махны зах зээл хэдхэн хүний атганд орж, дэлхийн зах зээлийн ханштай тэнцүү шахам үнээр махаа худалдан авдаг болсоор удлаа. Коронавирусын дэгдэлтийг хязгаарлах хөл хориотой зэрэгцэн махны үнэ улам бүр нэмэгдэж, орлогоо сойлгосон иргэдийн нуруунд үүрэхийн аргагүй дарамт үүрч […]

musul1-1024x683.jpg

2021-04-16 13:18
Короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай […]

buyan-1024x639.jpeg

2021-04-16 13:07
Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.04.16-ны 11.00 цагийн байдлаар ЭМЯ-наас танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хүнд, хүндэвтэр болон маш хүнд өвчтөний тоо нэг сарын өмнөх үетэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдэн, эмнэлгүүдийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдээд талаар хэллээ. Тэрбээр “COVID-19”-ийн халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд эмнэлгүүдийн […]