zurhai.jpg

2021-04-16 08:47
Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 4. Сугар гараг. Чөлөөт эх одтой, нэг цагаан мэнгэтэй, хөх морь өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 43 […]

covid4-1.jpg

2021-04-16 08:30
Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон зайлшгүй шалтгаантай иргэд нотлох баримт бичгээ үзүүлээд дараах цэгүүдэд шинжилгээнд хамрагдана. Үүнд: -Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль -Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль – Баянгол дүүргийн 13 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

shine-2.jpg

2021-04-16 08:10
Дэлхийн түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан дархлаажуулалтын аян өрнөсөөр байна. Сүүлийн мэдээгээр “Ковид-19”-ийн эсрэг нийт 832 сая тун вакциныг дэлхийн 154 орны хүн амд хийгээд байгаа талаар Блүүмберг агентлаг мэдээллээ. Тус агентлаг нь улс орнуудын засгийн газар, эрүүл мэндийн яамны вакцинжуулалтын аяны талаарх мэдээллийг өдөр бүр шинэчлэн мэдээлж байгаа юм. Блүүмбергийн мэдээлж байгаагаар 832 сая […]

daat.jpg

2021-04-16 07:50
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцууллаа. Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр дараах эмнэлгүүдээс хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авах боломжтой аж. Эх сурвалж: НЭМГ

zawhan.jpg

2021-04-16 07:20
Завхан аймгийн Улиастай суманд коронавирусний халдвар авсан нь батлагдсан дөрвөн иргэний хавьтлын судалгааны дүнд дам хавьтлууд нэмэгдэж, цаашид нийтийг хамарч болзошгүй эрсдэл үүсээд байна. Иймд мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “Тэг зогсолт”-ыг 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ. Мөн ойрын болон дам хавьтлын иргэдийг байрлуулах буудлын бэлэн байдлыг хангах, бүх […]

tsag-1.jpg

2021-04-16 07:00
Өнөө шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар Дорнод, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр цасан шуурга үргэлжлэн шуурч, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Дөрөвдүгээр сарын 15-ны 20:00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур […]