Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.04.16-ны 11.00 цагийн байдлаар ЭМЯ-наас танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хүнд, хүндэвтэр болон маш хүнд өвчтөний тоо нэг сарын өмнөх үетэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдэн, эмнэлгүүдийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдээд талаар хэллээ.
Тэрбээр “COVID-19”-ийн халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд эмнэлгүүдийн ачаалал улам нэмэгдэж байна. Ялангуяа өнөөдрийн байдлаар хүнд, хүндэвтэр болон маш хүнд өвчтөний тоо нэг сарын өмнөх үетэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудад хүний нөөцийн хомстол үүсгэх шууд шалтгаан болж байна. Эмнэлгүүдийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдээд байна. Хэдий ЭМЯ, НЭМГ, УОК хамтраад ор дэлгэх ажлууд үе шаттай хэрэгжүүлж байгаа ч хүний нөөцийн хомстол нэлээд төвөгтэй байдал үүсгэж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 18 эрүүл байгууллагад 3068 ор дэлгэсэн. Зохион байгуулалтын дүүргүүд дээр хийж байгаа. Хөдөө орон нутгуудад ч зохион байгуулалт хийгдээд явж байна.
Эрүүл мэндийн ажилчдын хүний нөөцийн хомстол үүсгэж байгаа хоёр шалтгаан байна. Нэгд, “COVID-19”-той эмнэлгүүдэд орж ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид 14 хоногийн ээлжээ дуусгаад зайлшгүй тусгаарлалтад ордог. Хоёрт, халдвар нийтийн дунд тарсан байгаа тохиолдолд эмч, эмнэлгийн ажилчид “COVID-19″-ийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа хавьтал болж, зайлшгүй тусгаарлагдах болж байгаа. Энэ эргээд хүний нөөцийн хомстлыг үүсгэж байна. ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтраад дайчилгаанд орж ажиллах эмч, алба хаагчдын судалгааг байнга шинэчлээд, дайчилгааг зохион байгуулаад явж байгаа. Үүнд бид үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмч нараас гадна, резидент эмч нарыг дайчилж байгаа. Гэсэн ч дайчилгаа тийм ч хангалттай түвшинд хүрэхгүй байна” гэлээ.
Л.Баяр