160006470_205525938020058_2014818483335183393_n_20210409100321-1024x512.jpg

2021-04-09 23:34
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд […]

hul1.jpg

2021-04-09 21:43
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Дээрх хугацаанд үйл ажиллагаа нь зөвшөөрөгдөх 15 салбарыг танилцуулж байна. Эдгээр төрийн байгууллага, хуулийн этгээдийн нийт ажилтны 10 хүртэл хувийг ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн […]

tsets.jpg

2021-04-09 21:39
Дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэд оршин суугаа газрынхаа ойролцоох тоглоомын талбай цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх боломжтой болохыг Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ. Ингэхдээ хүн хоорондын зай барих нэг дор 5-аас илүү хүн цуглахгүй байх халдвар хамгааллын дэглэм алдахгүй байхад анхаарах хэрэгтэй юм. […]

өөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөө.png

2021-04-09 21:24
Их Британийн хатан хаан II Елизаветагийн нөхөр Эдинбургийн гүн Филипп 99 насандаа таалал төгссөн тухай Букингемийн ордны цахим хуудаст мэдээлэв. “Хайрт нөхөр нь болох Эдинбургийн гүн хунтайж Филипп таалал төгссөн тухай хатан хаан Елизавета гүнээ гашуудан мэдэгдлээ” хэмээн мэдэгдэлд дурджээ. Хатан хааны нөхөр 2017 оноос хойш олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзжээ. Тэрбээр өнгөрсөн 2 […]

dugaar.jpg

2021-04-09 21:09
Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, ААН-ийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчуулна. Ингэхдээ хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр, тодорхой маршрутын дагуу, хязгаартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын […]

Snimok_ekrana_2020-09-24_160138-1024x678.jpg

2021-04-09 21:08
Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоолын дагуу 15 хоногийн хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан захирамжаа танилцууллаа. Хязгаарлалт тогтоохгүй ажиллах худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-21.00 цаг хүртэл тогтоож байна. Хөл хорио тогтоож буй 4 дүгээр сарын 10-25-нд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан […]

19BfH0S5BrETXNm1WjjB-small.jpg

2021-04-09 21:05
Улаанбаатар хотыг маргаашаас эхлэн гамшгийн үеийн “Улаан түвшин”-д шилжүүлж байна. Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн төрийн байгууллага болон хуулийн этгээдийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж Өглөө 06:30-10:00 цаг, Өдөр 12:00-15:00 цагт Орой 17:30-22:00 цагт зорчуулахаар болсон байна.

huuhed.jpg

2021-04-09 18:50
Эмч нар 35 наснаас хойшхи төрөлтийг “хожуу” гэдэг. Одоо бол эмэгтэйчүүд 40 гарч байж анхны хүүхдээ төрүүлэх нь хэвийн үзэгдэл болсон. Нас ахих тусам эмэгтэйчүүдийн өндөгөн эсийн боловсролт мууддаг гэх олон шалтгаанаас болж хожуу төрөлт хүндрэлтэй болдог гэсэн ойлголт нэлээд тархсан. Тэгвэл тэр бүрий сөрөг муу үр дагавар гардаггүй гэнэ. юуны урьд хожуу төрсөн хүүхэд […]

b31f6bba9ba7cb19cfb8143c6ac394ebig.jpg

2021-04-09 18:03
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300,000 төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкан дахь дансаар дамжуулан өгөх бөгөөд дараах байдлаар олгохыг мэдэгдэж байна: […]

өөөөөөөөөөөөөө.png

2021-04-09 17:43
Иргэд шар өвс шатаасны улмаас гэр байшин нь гал түймэрт өртөж өмч хөрөнгөөрөө хохирсоор байна. Тухайлбал өнөөдөр /2021.04.09/ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд эзэн нь тодорхойгүй айлын хашаанд 0.7 га орчим газар өнжмөл шар өвс шатаж 5х6 метрийн хэмжээтэй байшин, 5-н ханатай гэр эд хогшлын хамт шатсан байна. Гал түймрийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн […]