Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, ААН-ийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчуулна.
Ингэхдээ хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр, тодорхой маршрутын дагуу, хязгаартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр хэллээ.
Л.Баяр