Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

Дээрх хугацаанд үйл ажиллагаа нь зөвшөөрөгдөх 15 салбарыг танилцуулж байна.

Эдгээр төрийн байгууллага, хуулийн этгээдийн нийт ажилтны 10 хүртэл хувийг ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчуулна.

Энэ хугацаанд дараах 15 байгууллага ажиллана:

  • Эрчим хүч, дулаан, шахмал түлш
  • Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж
  • Банкны салбарын үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/
  • Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/
  • Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд
  • Буян,оршуулгын үйл ажиллагаа

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн