unnamed.jpg

2021-03-01 12:13
Цаг уурын байгууллагаас гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хагас, Увс, Завханы баруун өмнөд хэсэг болон Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Цаг агаарын муудалтын (хүйтрэлт) үеүдийг авч үзвэл нэг […]

155410148_926906191471829_8569741424730234039_n.png

2021-03-01 12:05
Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон улсын “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүдэд “Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй” сургалтыг цахимаар зохион байгууллаа. Энэхүү сургалтаар сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хүмүүжлийн эерэг аргаар хүүхэдтэй харилцах аргачлал, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх агуулга, арга зүйд суралцсан […]

5ffe788cbf718.jpeg

2021-03-01 11:57
Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 100 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Мэндчилгээнд, “Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт иргэн, Эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр, […]

Дээд-шүүх.jpg

2021-03-01 11:51
Улсын Дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааныг улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор шүүхийн байранд явуулж байна. “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-ыг тус шүүх 2020 оны 11 дүгээр сард батлан гаргасан юм. Уг журамд зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн […]

covid-9-1024x512.jpg

2021-03-01 11:39
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11905 шинжилгээ хийснээс 45 хүний сорьцонд коронавирус илэрсэн байна. Шинэ тохиолдол нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн, аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй. Тусгай үүргийн нислэгээр халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол мөн бүртгэгдээгүй. Харин шинээр илэрсэн халдварын голомтуудын хувьд 29 нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд буюу хяналтад авсан голомтуудаас илэрсэн бол […]

D95_2_912_0004_600-1-3-2.jpg

2021-03-01 11:38
Өнгөрсөн сарын 28-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1338 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1158, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 133, гэмт хэргийн шинжтэй 48 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 97, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 98, хүний биед халдсан 40, Архидан […]

emneleg.jpg

2021-03-01 11:25
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,952 болсноос дотоодын халдварын тоо 2433 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 638 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 1 Хүнд 9 Хүндэвтэр 75 Хөнгөн 580 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.831 үүнээс […]

AdobeStock_297854166-e1576804812313.jpeg

2021-03-01 11:24
Монгол Улсын Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг өнөөдрөөс буюу 2021.03.01-ээс эхлэн дагаж мөрдөнө. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн онцлох заалтуудийг танд хүргэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шинэ зохион байгуулалтаар ажиллана Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, гишүүнийг томилох журам, тавигдах шаардлагыг анх удаа энэ хуульд оруулж өгчээ. Тодруулбал, […]

covid-4.jpg

2021-03-01 11:19
Хоёрдугаар сарын 28-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 11905 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 13 хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,952 болсноос дотоодын халдварын тоо 2433 боллоо. […]