Сүүлийн 24 цагийн хугацаанд 11905 шинжилгээ хийснээс 45 хүний сорьцонд коронавирус илэрсэн байна. Шинэ тохиолдол нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн, аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй. Тусгай үүргийн нислэгээр халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол мөн бүртгэгдээгүй.
Харин шинээр илэрсэн халдварын голомтуудын хувьд 29 нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд буюу хяналтад авсан голомтуудаас илэрсэн бол 13 тохиолдол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний ойрын хавьтал байгаа аж. Харин үлдсэн 3 тохиолдлын голомтын эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байна.
Л.Баяр