zasag-3-1024x683.jpg

2021-03-10 09:34
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар 13 асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Тухайлбал, Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, Залуусын хөдөлмөрт бэлтгэх талаар авах арга хэмжээний тухай Төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар болон улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний талаар […]

vac1-1024x683.jpg

2021-03-10 09:29
Өчигдөр вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажилласан. ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажилласан. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, өчигдөр 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Харин өчигдөр 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна. Тодруулбал, Баянгол дүүрэгт 1691 Баянзүрх дүүрэгт 1636 Сүхбаатар […]

vac-2.jpg

2021-03-10 09:17
Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг манай улс хоёрдугаар сарын 23-наас эхлүүлсэн. Одоогоор 30,000 гаруй хүнд AstraZeneca вакцины эхний тунг хийгээд байна. Энэхүү вакцинжуулалттай холбоотой түгээмэл асуултуудад ХӨСҮТ-ийн Амбулаторийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Б.Саруул хариуллаа. -Вакцин хийлгэхэд насны хязгаар бий юу? -Баталгаажсан насны хязгаар 16-аас дээш насныхан байна. -Вакцин хийлгэсний дараа удаан хугацаанд үргэлжлэх хэсэг газрын урвал […]

gadaraaa.jpg

2021-03-10 08:51
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Усны салбарын хэд хэдэн бодлого тусгагдсны нэг нь “Хөх морьт” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Унгар улсын Онц бөгөөд […]

hut-1024x596.jpg

2021-03-10 08:30
Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Шалгалтын бэлтгэл ажлыг хангах талаар Төрийн албаны зөвлөлөөс орон нутаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, мөн ерөнхий шалгалтыг зохион байгуулах 21 аймаг, нийслэлийн төрийн албаны салбар комиссын бүрэлдэхүүнтэй цахимаар холбогдож шалгалтын бэлтгэл ажлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг […]

naran.jpg

2021-03-10 08:19
Нэг хаалга – Нэг шинжилгээ” цаг, мѳнгѳ үрсэн ажил байв уу? Хѳл хорио тогтоох уу? Одоо яах вэ? сэдвээр Оном сангийн Эрдэмтдийн багаас чѳлѳѳт ярилцлагыг хийсэн юм. Оном сангийн ТУЗ-ын дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар бүх нийтийн шинжилгээг хожуу хийсэн нь халдварын тархалт нэмэгдэх шалтгаан болсон талаар хэллээ. Тэрбээр “2020 оны 11-р сарын […]

hot.jpeg

2021-03-10 08:00
Орон нутаг руу явахаас бусад тохиолдолд иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээ нэхэхгүй болж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд ПСР-ын шинжилгээнд хамрагдах шаардлагагүй болсныг Улсын онцгой комиссоос мэдээллээ. Орон нутгийг зорих иргэд www.eruul.gerege.mn сайтад хандан шинжилгээ өгөх цаг авах бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 29 цэгт шинжилгээ авч байгаа аж.   Л.Баяр

zawhan.jpg

2021-03-10 07:20
Улаанбаатар хотоос Завхан аймгийн Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусийн халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байна. Тэгвэл тусгаарлалтад байсан нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс дахин 2 иргэний PCR шинжилгээний хариу “Эерэг” гарчээ. Ингэснээр Завхан аймагт 4 иргэн коронавирусийн халдвар аваад байна. Шинээр […]

tsag-1.jpg

2021-03-10 07:00
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2021 оны 03 дугаар сарын 09-ний 20 цагаас 03 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын […]