Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.
Шалгалтын бэлтгэл ажлыг хангах талаар Төрийн албаны зөвлөлөөс орон нутаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, мөн ерөнхий шалгалтыг зохион байгуулах 21 аймаг, нийслэлийн төрийн албаны салбар комиссын бүрэлдэхүүнтэй цахимаар холбогдож шалгалтын бэлтгэл ажлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг өгч, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
Хурлаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль журмыг мөрдөж ажиллахын зэрэгцээ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, шалгалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахыг чиглэл болгов
Төрийн албаны ерөнхий шалгалтын ач холбогдол нь:
- Үндэсний хэмжээний боловсон хүчний нөөцийг бүрдүүлж байгаа
- Төрийн албанд анх орж буй иргэдийн нөөцийг бүрдүүлж буй
- Төрийн албанд ажиллах иргэдийн нөөцийн жагсаалтаар хязгаарлагдахгүй хувийн хэвшлийнхэн мөн ажил олгохдоо уг нөөцөөс авах хүсэлт өгөх зэргээр улам өргөжиж байна.
Эх сурвалж: МУТАЗ