Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Усны салбарын хэд хэдэн бодлого тусгагдсны нэг нь “Хөх морьт” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Унгар улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрушанскыг хүлээн авч уулзан дээрх асуудлаар санал солилцлоо.
Монгол, Унгар хоёр улс Байгаль орчны салбар тэр дундаа усны салбарын олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнг гарган ажилласан. Уулзалтаар “Хөх морь” төслийг хамтран хэрэгжүүлж усны хуримтлалыг бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэлд ажиллахаар санал нэгдлээ.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам