утро-1024x683.png
2021-02-07 09:15
2021 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. […]

146356358_464167911406251_4892171179285238694_n.jpg
2021-02-06 13:59
Баянзүрх дүүргийн 8-р хорооны “Х apartment” байрны оршин суугчид дундаас дахин халдвар илэрсэн тул өчигдөр цуцлах ёстой байсан цагдаагийн хамгаалалтыг буулгаагүй байсан. Тэгвэл өнөөдөр эцсийн халдваргүйжүүлэлт хийж, цагдаагийн хамгаалалтыг буулгасан байна. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “X APARTMENT” байрны Б блокоос анхны эерэг тохиолдол бүртгэгдэж хамгаалалтад авсан. Үүнтэй холбоотойгоор, […]

13-1.jpg
2021-02-06 12:08
“Амгалан” амаржих газарт нийтдээ долоон хүн коронавирусийн халдварт өртсөн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдлээ. Тэрбээр “Амгалан амаржих газраас долоон тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хоёр нь амаржсан ээж бол бусад нь тухайн эмнэлгийн эмч, сувилагч байна. Тус төрөх эмнэлэгт анх халдвар бүртгэгдэхэд үйл ажиллагааг нь зогсоож, эрэмбэлэн ангилал хийхэд нэмж тохиолдлууд бүртгэгдсэн учраас дахин […]

146456206_3567824733314891_3847472045772694204_n.jpg
2021-02-06 11:30
Ховд аймгийн Хар-Ус нуур, Далай нууруудад мөсний толинд олон тооны цууралт гарч хар хил, зарим газарт цагаан хил, сөн гарсан байна. Тиймээс иргэд ердийн хөсөг болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

covid-19-1-1024x597.jpg
2021-02-06 11:26
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 20,853 сорьцод шинжилгээ хийхэд 61 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс болон халдвар голомтолж гараад буй газруудтай холбоотой байна. Тухайлбал, Монгол шир компани, Гутлын цех, ББСБ, Амгалан амаржих газар болон […]

146356358_464167911406251_4892171179285238694_n.jpg
2021-02-06 11:22
“X apartment” хотхоны бөөгнөрсөн хогийг НҮГ-4 ачилт энэ сарын 1, 2-ны өдрүүдэд хийсэн талаар БЗД-ийн Онцгой комиссоос мэдээлжээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “X apartment”-ын Б блок байрнаас анхны эерэг тохиолдол бүртгэгдсэн. Тус хотхоноос коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн иргэн нь СӨХ-ын ажилтан байсан. Үүний улмаас Баянзүрх дүүргийн […]

i8T2YX1MR-1024x768.jpg
2021-02-06 11:00
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн газрын харьяа шинжилгээний цэгүүдэд өнөөдөр /2020.02.06/ зөвхөн уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын шинжилгээг авахаар болжээ. Үүнтэй холбогдуулан СБД-т байрлаж буй шинжилгээ авах гурван цэг/3, 31, 58 дугаар сургууль дээр байрлаж буй/-ийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд 7-ны өдрийг хүртэл орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авахгүй юм байна. Уул уурхайн […]

про-1024x683.png
2021-02-06 10:30
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ үед Улсын Онцгой комиссоос зайлшгүй шаардлагатай тусгай чиг үүрэг бүхий 11 чиглэлийн 13 байгууллагын тээврийн хэрэгслийг автозамын хөдөлгөөнд оролцуулахаар “QR” кодыг олгосон. Гэтэл […]

unnamed.png
2021-02-06 10:00
Жилд нэг удаа олгодог “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмж, жилд хоёр удаа олгодог “Насны хишиг”-ийг энэ сарын 9-ны өдөр буюу ирэх Мягмар гаргаас иргэдийн дансанд шилжүүлэх бэлтгэл ажил хангагдсан талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр мэдэгдлээ.  Тэрбээр мэдээлэлдээ “Халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкан дээр очиж […]