Анхаар: Хар-Ус нуур, Далай нууруудад мөсний толинд олон тооны цууралт үүссэн байна
2021-02-06 11:30

Ховд аймгийн Хар-Ус нуур, Далай нууруудад мөсний толинд олон тооны цууралт гарч хар хил, зарим газарт цагаан хил, сөн гарсан байна. Тиймээс иргэд ердийн хөсөг болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.