er.jpg

2021-02-02 09:06
Монгол Улсын Шадар сайдын 156 дугаар тушаалаар баталсан зорчигч тээврийг зохион байгуулах тухай түр журмыг баримтлан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зохицуулж байна. Уг журмын дагуу ар гэрийн гачигдал, оршуулгын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолттой иргэд хотоос гарах боломжтой юм. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээвэрлэлт хэвийн нэвтэрнэ. Коронавируст […]

unnamed-1-1.jpg

2021-02-02 08:59
Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны зүгээс 2020 онд уулын туруутан амьтдын тоо толгой, байршлын судалгаа хийжээ. Тус цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүсэд 2020 оны 10 дугаар сард хийсэн судалгаагаар 25 сүргийн 531 аргаль хонь байна. Мөн 9 сүргийн 231 янгир ямаа тэмдэглэгдсэн аж. Мянган угалзат уул нь Монгол Алтайн нурууны нэгэн […]

unnamed.jpg

2021-02-02 08:42
Энэ жил Сар шинийн барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбооноос 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байна. Улмаар Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллахаа мэдэгдсэн байна. Төрт ёсны уламжлалт сар […]

5dd2632a1c63e.jpeg

2021-02-02 08:18
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 1-нд энгийн арилжаагаар 42 ХК-ийн 849,742,675 төгрөгийн үнийн дүн бүхий 949.483 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв.  Энэ өдөр “Бэрх Уул” (BEU+14.88%) болон “Монгол шилтгээн” ХК (MSH+13.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан […]

6017e67ebbc94.jpeg

2021-02-02 07:51
Ардын төр, засгийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн нэрт гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тохиолдуулан Дамдины Сүхбаатарын дурсгалын зоосыг Монголбанкнаас танилцуулж байна. Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зоос нь Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах төдийгүй түүх соёлоо өвлөн үлдээх зорилго бүхий өргөн утга агуулга, сэдвийн дор дүрслэн бүтээдэг. Энэ хүрээнд төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн алдар гавьяаг […]

db059d4e17faf4474f26437f4ceeed1360b56334-1024x605.jpg

2021-02-02 07:24
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-наас 27-ны өдрийн хооронд цэргийн бүртгэлийг зохион байгууллаа. “Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан халдвар, хамгаалалтын дэглэмийг хороодод тогтмол мөрдүүлж, Улсын Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг мөрдөж цэргийн бүртгэлийг явуулсан байна. Нийслэлийн хэмжээнд энэ оны цэргийн бүртгэл 94.5 хувьтай зохион байгуулагдлаа. НИЙСЛЭЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ

90_main.jpg

2021-02-02 07:08
Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст салхитай, хүйтэн байна. 2021 оны 02 дугаар сарын 01-ний 20 цагаас 02 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, […]