Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст салхитай, хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 01-ний 20 цагаас 02 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 36-41 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 14-19 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шууна. Салхи 3, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 4, 5-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.
Цаг уур орчны шижилгээний газар