Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нэн ховор, ховор амьтдад зориулж, биотехникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас орж хүйтэрсний улмаас зэрлэг ан, амьтан хоол тэжээлгүй болжээ. Одоогийн байдлаар Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутаг Өшгөгийн нуруу, Ханхөгшин, Төгрөг сумын Эрээн уул, Гучин-Ус сумын Аргалантын нуруу, Богд сумын нутаг Бага […]