Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир орчмоор ялимгүй цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.

2021 оны 01 дүгээр сарын 06-ны 20 цагаас 01 дүгээр сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 хэм, бусад хэсгээр 31-33 хэм, өдөртөө 26-28 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 36-38 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 08-наас 01 дүгээр сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 8-нд говь, талын нутгаар, 10,11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн