Оюун-Эрдэнэ.jpg

2021-01-22 11:01
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх огцорсон даруйдаа хуралдаж, шинэ Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг томилох шийдвэрт хүрсэн байна. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг төрийн тусгай хамгаалалтад авсан байна. […]

140196322_739692126663841_6286230000210651552_n-6ygu84y40s1306k0jw5w3zs2jz0cku3wcjjzlna2yww.jpg

2021-01-22 10:53
НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засаг даргын Тамгын газар, “Багануур Дэлхийн Зөн орон нутгийн хөтөлбөр”-тэй хамтран “Аюулгүй өрх, эрсдэлээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид Засаг даргын ажлын албатай хамтран хөдөлгөөнт ухуулга сурталчилгааг зохион байгуулж, 80 өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын […]

ulun.jpg

2021-01-22 10:53
Зураач Л.Өнөрчимэг өвөрмөц дуу чимээ гардаг 3D болон 5D дуут уран зургийг малын арьсан дээр товойлгон зурж буй ажээ. Тэрбээр үүнийг “Өөнөөизм”-ийн урсгал хэмээн нэрлэжээ. Тэрбээр энэ их хөдөлмөр шингээсэн уран бүтээлдээ хамгийн доод тал нь нэг сар хугацааг зарцуулдаг гэнэ. Түүний уран бүтээлийн талаар ТВ5 телевиз сурвалжлан, үзэгчиддээ хүргэсэн байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж […]

31052019-1559270063-834632070-0.jpg

2021-01-22 10:44
Мэргэжлийн хяналты ерөнхий газраас эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалт хийлээ. Уг шалгалтыг 15 эмнэлэгт хийсэн бөгөөд шалгалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, иргэд ажилтнуудын халууныг хэмжих, макс зүүлгэх шаардлагыг хангуулаагүй зэрэг зөрчлийг илэрчээ. Мөн дээрх зөрчил нь Улаанбаатар хот […]

886298d66fa036ac09b54eff8ac7883f_x3.jpg

2021-01-22 10:20
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт 20 сая төгрөгтэй тэнцэх арьс ширэн эдлэл болон 10 сая төгрөг хандивлалаа. Хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгөв.  Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах […]

ongots.jpg

2021-01-22 10:12
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард хоёр удаа БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татаж авахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2021.01.22/ Чингис хаан нисэх буудлаас 10.40 цагт хөөрнө. Тус нислэгт 2020 оны арваннэгүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдах юм. Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд:   […]

kpp-1.jpg

2021-01-22 10:06
“Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд, Туркийн Худалдааны дэд сайд хатагтай Гонжа Йылмаз Батур нар Анкара хотноо 1 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурав. Энэхүү баримт бичгийг байгуулсанаар Монгол, Туркийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын […]

доржханд-1024x682.png

2021-01-22 10:01
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр огцрох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд ерөнхийлөгч жагсаалыг улстөржүүлсэн нь батлагдвал хариуцлага тооцох асуудлыг би тавих болно гэдгээ мэдэгдэв. Тэрбээр “Нэлээн халуун ярилцлага болох нь гэсэн хүлээлттэй байлаа. МУ-ын Ерөнхийлөгчөөс асуух асуулт байлаа. Энэ хурал их чухал ач холбогдолтой, Монгол төрийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэх хурал болох байлаа. […]

267739-21012021-1611209341-106807124-141159275_3662784420437802_2274569979613231754_o.jpg

2021-01-22 09:56
Зуунмод сумын онцгой комисс FTI.Mongolia олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил төсөл”-тэй хамтран 180 өрхөд 19 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, ариутгалын бодис, амны хаалт хүргэн тусалж байна. Мөн олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран 2000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Үүнээс Төв аймгийн аймгийн зудын нэн өндөр […]