tsagdaa.jpeg

2021-01-07 16:26
Төв аймаг болон Сонгинохайрхан дүүргийн зааг, Хүй долоон худагт нутагладаг иргэн Л.Э-ы хурдан удмын адууг өнгөрсөн оны долдугаар сард, баяр наадмын өмнөхөн хулгайлж, буудсан хэрэг гарсан. Тэрбээр хэвлэлд “Хуучин 22-ын товчооны ойролцоо 1000 машины захаас урагш эзгүй хашаануудаас холгүй газраас найман мориныхоо толгойг олсон. Бүгдийг нь буудсан байна лээ. Морьд бүгд хурдан удмынх байсан. Шөнийн […]

teg-1024x603.jpeg

2021-01-07 16:16
Монгол улсын Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотод мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд уг шийдвэр мөрдөгдөж байгаа бөгөөд хөл хориог чангатгах, “0 зогсолт” зэрэг тодорхой бус нэршил бүхий аливаа нэмэлт шийдвэр, захирамж холбогдох албан тушаалтнуудаас гараагүй болохыг […]

135555600_206551424466923_5891794053358693588_n.jpg

2021-01-07 16:09
Дэлхий нийтэд коронавируст халдварын цар тахал дэгдэж нийгэм, эдийн засаг хүндэрсэн хэдий ч Соёлын яамнаас соёл, урлагийн салбарт сүүлийн хэдэн арван жил хийгдээгүй бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийхээс гадна шинээр эхэлсэн их бүтээн байгуулалт, ололт амжилтын жил болж өнгөрлөө. 2020 онд Соёлын яам нь соёл, урлагийг хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн онцлох 20 ажлаа танилцуулж байна. […]

1503480840979617.jpg

2021-01-07 15:40
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Kia Motors компани гэрлийн шоугаар компанийнхаа шинэ логог танилцууллаа. Танилцуулгыг YouTube сувгаар шууд дамжуулан үзүүлсэн байна. Инчеон хотноо болсон энэ шоунд 303 дрон ашигласан байна. Үүний зэрэгцээ компанийн логог үүсгэсэн хэдэн зуун салют буудуулжээ. Өмнө нь байсан Kia гэсэн улаан-цагаан өнгийг үүсгийг ирээдүйн дизайн маягийн хар-цагаан өнгийн үсгээр сольсон аж. Kia-гийн […]

or.jpg

2021-01-07 15:35
Коронавиус дотоодоо тархсан энэ үед иргэн та даарах зөвлөмжийг дагана уу. Үүнд: -Гэр бүлийн нэг гишүүнээс бусад нь аль болох гадуур гарахгүй байх -Гадуур гарч буй хүн олон цугласан газраа явахгүй байх -Хүн хоорондын зайг баримтлах -Гартаа бээлий өмсөх -Олон хүний гар хүсэн хэсэгт болгоомжтой хүрэх -Хүрсэн гараа нүүр, ам нүдний хэсэгт хүргэхгүй байх -Гэртээ […]

5ff6aba77542a.jpeg

2021-01-07 15:26
Хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллах талаар ЭМЯ-нд өнөөдөр цахимаар хэлэлцэв.  Хэлэлцүүлгээр “Халдвар хяналтын баг, хороо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлж, бөөгнөрөл үүсгэж буй цэг болох байгууллагуудын ажилчдын “Цахим цаг бүртгэл”-ийг бүрэн зогсоохоор болов. Мөн эмнэлгүүдэд: нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг онлайн, телемедицин ашиглан авах, өөр эмнэлэгт очиж мэс засал, ажилбар […]

80a9531ec20c56a81ba15383896f2a15_x3.jpg

2021-01-07 15:17
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын 5 дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 21 зах, хүнсний дэлгүүрүүд болон  1 эмийн санд  хяналт шалгалт хийсэн. Нэг. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: А. Махны нийлүүлэлт, үнэ […]

stomatologiya2.png

2021-01-07 15:09
Ланкастерын их сургуулийн профессор Адам Тейлох зүрхний шигдээсний нэгэн хачирхалтай шинжийг нэрлэжээ. Шүдэнд тогтсон наалданги хальстай төстэй өнгөр санаа зовоох асуудал мөн хэмээн тэрбээр хэлсэн аж. Энд нян идэвхтэй үржиж, улмаар цусанд нэвтэрч, судасны үрэвсэл үүсгэдэг байна. Зүрхний шигдээс өвчний үед цээж өвдөх, хөндүүрлэх, дарсан мэт мэдрэмжээс гадна илүү бага шинж тэмдгүүд мэдэгддэг. Тухайлбал, аманд […]

hul.jpeg

2021-01-07 15:00
Нийслэл Улаанбаатарт 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл бэлэн байдалд шилжүүлсэн юм. УОК, Засгийн газар энэ долоо хоногийн сүүлээр хуралдаж хөл хориог сунгах, эсэх асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ. Харин өнөөдөр цахим орчинд “Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болохоор маргаашаас эхлэн 0 зогсолт хийх гэж байна” гэх мэдээлэл иргэдийн дунд гарчээ. Энэ талаар ЗГОНХХ-ийн […]

tomuu.jpg

2021-01-07 14:36
Нийслэлийн хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар амбулаторийн 22.587 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 356 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 1.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 7.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 41.3 хувийг 0-1 нас, 19.1 хувийг 2-4 […]