Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын 5 дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 21 зах, хүнсний дэлгүүрүүд болон 1 эмийн санд хяналт шалгалт хийсэн.
Нэг. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Үүнд:
А. Махны нийлүүлэлт, үнэ
Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500, хонины цул мах 8800, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8800, ямааны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Махны бөөний үнэ хонины мах 6500-7500 төгрөг, үхрийн мах 8500 төгрөг, ямааны мах 7000 төгрөгний үнэтэй байна.
Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны дээд үнэ 10500 төгрөг болж 500 төгрөгөөр, хонины цул махны дээд үнэ 8800 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус буурсан бол бусад махны үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна.
Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 6500 төгрөг болж 500 төгрөгөөр, ямааны мах 7000 төгрөг болж 1000 төгрөгөөр, үхрийн махны доод үнэ 8500 төгрөг болж 300 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 5.6 тонноор өссөж 28.9 тонн мах нийлүүлэгдсэн байна.
Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт
2021.01.07–ны өдрийн 7:30 цагийн байдлаар
Бүтээгдэхүүний нэр |
01.07ны өдрийн 07:30 цагийн байдлаар |
||
Жижиглэнгийн үнэ | Бөөний үнэ | ||
Нийлүүлэлт | 34.5 тн | ||
Хонины мах | ястай | 8500 |
6500-7500 |
цул | 8800 | ||
Үхрийн мах | ястай | 10500 |
8500 |
цул | 11500-12500 | ||
Адууны мах, ястай |
8800 |
–
|
|
Ямааны мах, ястай | 8500 | 7000 |
Б. Бусад зах, дэлгүүрийн мэдээлэл
- Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Содон бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Бөмбөгөр-1 зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Содон бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Бөмбөгөр-1 худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8300-9000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 11500-12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1400-1500, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 850-1000, цагаан будаа 2500-4000, элсэн чихэр 2200, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1500-2500 төгрөгийн үнэтэй байна.
- Баянгол дүүрэгт байрлах Барс-2, Хархорин, Дүүхээ төв, зэрэг захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Барс-2, Хархорин, Дүүхээ төв, зах худалдааны төвүүдэд жижиглэнгийн худалдаанд үхрийн мах ястай 9500-10500, цул мах 11500-12500 төгрөг, хонины мах ястай 8500 төгрөг , цул 9500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, “Хархорин” зах бөөний худалдааны хонины мах 6900-7200, үхрийн мах 8300, жижиглэнгийн худалдаанд хонины ястай мах 7800-8200 төгрөг, хонины цул мах 9000, үхрийн мах цул 11000-12500, ястай 9000-9500 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөг, “Дүүхээ” худалдааны төвийн хонины ястай мах 7200, үхрийн ястай мах 8900-9400, адууны мах 6900-7400 төгрөг байна.
- “Гэгээ”, “Орхон”, “21 шөнийн зах”, “Сэлэнгэ” захууд хаалттай байна.
- 3. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Саран, Арга билэг хүнсний дэлгүүрүүд хяналт шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7200-8500, хонины цул мах 9000-9500, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 500, 1-р зэргийн гурил 1250, 2-р зэргийн гурил 950, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.
- Хан-Уул дүүрэгт байрлах Лавай, Органик, Яармаг, 52 зах, Саямаа, зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Лавай, Органик, Яармаг, 52 зах, Саямаа захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000-9000, хонины цул мах 8500-9500, үхрийн ястай мах 11000-11500, үхрийн цул мах 12000-13000, адууны мах 9000-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500-1650, 1-р зэргийн гурил 1250-1500, 2-р зэргийн гурил 950-1000, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1800-2500, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.
- Сүхбаатар дүүрэгт байрлах Аму, Хүсэл, Бүрэн, Бэлх зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7700-8800, хонины цул мах 9500, үхрийн ястай мах 10500-12000, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 9000-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, алтан тариан дээд гурил 1500-1650, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2000-3400, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3300 төгрөгийн үнэтэй байна.
- “Дэлта Фүүдс” ХХК нь Цагаан будааны үнээ 1000 төгрөгөөр хямдруулж бууруулсан байна.
- “Аму плаза” төвд Монгол сонгино 3500 төгрөгөөр худалдаалж байсныг бөөний үнэ өссөн үндэслэлээр 3300 төгрөг болгож 200 төгрөгөөр буулгасан
Орон нутгийн мэдээлэл
Орхон аймаг
Орхон аймгийн Таван-Эрдэнэ захад өнөөдрийн байдлаар үхрийн мах 8000, хонины мах 6800-7000, ямааны мах 5500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний болон махны үнэ тогтвортой байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д
2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11:50 цагийн байдлаар нийт 54 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 31, чатботод 15, дуут шуудангаар 1, и баримт 7, гомдол тус тус ирсэн байна
.ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР