2020-12-07 09:22
Коронавриусийн цар тахалд нэрвэгдсэн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан Индонезийн нийгмийн хамгааллын сайдад авлигын хэрэг үүсгэжээ. Сайд Жулиари Батубара хүнс үйлдвэрлэгчдээс их хэмжээний авлига авсанд сэжиглэгдэж байгаа юм. Бямба гарагт Индонезийн авлигатай тэмцэх албаныхан сайдын гэрт нэгжлэг хийх үеэрээ цүнх саванд хадгалсан 14.5 тэрбум рупи ($1 сая орчим) бэлнээр илрүүлж, дөрвөн хүнийг баривчилжээ. […]










