МХЕГ-ын даргын баталсан 01/248 удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус шалгалтыг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд хийлээ. Шалгалтаар хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг хураан авч, 410,2 сая төгрөгийн архи согтууруулах ундааг битүүмжилжээ. МХГ, Цагдаагийн газрын хамтарсан зургаан ажлын баг хяналт шалгалт хийжээ. Нийт 48 аж ахуй нэгж, байгууллагыг шалгалтад хамруулсан байна. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, […]