Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
-Хэмнэгдэж байгаа зардлыг коронавирустэй тэмцэхэд зарцуулах эрх олгосон байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сайд нарт эрх олгох асуудлыг хэлэлцсэн байна.
-Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш бүх шатны сургуулийн танхимын хичээл орохгүй байхаар шийдвэрлэжээ. Цэцэрлэг, ЕБС-иуд арванхоёрдугаар сарын 18-н хүртэл теле хичээл орох юм. Арванхоёрдугаар сарын 18-н хүртэл теле хичээл ороод хоёрдугаар сарын 1-н хүртэл нэгдүгээр улирлын амралт болох юм. Их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын 5-н хүртэл онлайн хичээл ороод хоёрдугаар сарын 15-н хүртэл амарна.
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Алтанбулаг, Зүүнхараа суманд иргэдийг их хэмжээгээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хотод нийт 27 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийн 70 хувь нь шинжилгээнд хамрагдаад байгаа. Дархан-Уул аймагт харьцангуй бага голомтолж гараагүй.
Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 6,000 ажилчныг шинжилгээнд хамруулж дууслаа гэлээ.
Л.Баяр