Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадуро өнөөдөр 58 нас хүрч байна. тэрбээр мэндчилгээ, бэлэг авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Гэхдээ тэрбээр арванхоёрдугаар сарын 6-нд болох парламентын сонгуульд иргэд нь өндөр ирцэйгээр оролцвол төрсөн өдрийнх нь хамгийн гайхалтай бэлэг байх болно гэжээ. “Хэрвээ та бүхэн надад төрсөн өдрийн бэлэг баримаар байвал арванхоёрдугаар сарын 6-нд гэр бүлээрээ саналаа өгөөрэй” хэмээн Мадуро мэдэгджээ.
Венесуэлд удахгүй Үндэсний ассамблейн сонгууль болох гэж байна. Өдгөө парламентын ихэнх суудал нь одоогийн төрийн тэргүүний сөрөг хүчнийхний талд байдаг аж.