al1.jpg

2020-10-12 10:10
Баянгол дүүргийн ЭМТөвд Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын хэвлийн хөндийн мэс заслын тасаг шилжин байршиж, тус төвийн мэс заслын эмч нарыг сурган, хамтарсан төлөвлөгөөт мэс заслуудыг хийж байна. Мөн ирэх арваннэгдүгээр сараас тус төвд Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ болон хүүхдийн мэс заслууд хийгдэж эхлэхээр болжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, АУ-ны Доктор, […]

5555-7-1-1-1-2-1024x615.jpg

2020-10-12 09:58
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 15-ны өдөр болно. Хуульд зааснаар эл өдөр бүх нийтээр амарна. Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т “Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна” гэж заажээ.

onts1.jpg

2020-10-12 09:47
Улсын аварга шалгаруулах 2020 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын 11 дэх удаагийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр амжилттай оролцож, алт, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тус тэмцээний мастер1-120 кг-ийн жинд 270кг шахаж алтан медаль, насанд хүрэгчдийн open -120кг жинд 270 кг шахаж хүрэл медалийн эзэн болсон юм. […]

120759911_359699705150687_7779161957782872279_n_20201005011836-1024x512.jpg

2020-10-12 09:41
Нийслэлийн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан болохыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын /НЗДТГ/ Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Хүний нөөцийн удирдлагын тасгийн дарга Б.Мөнгөншагай өчигдөр /2020.10.09/ мэдээллээ. Тодруулбал, НЗДТГ-ын даргын тушаалаар аравдугаар сарын 6-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шуурхай зөвлөгөөнийг тасалсан гурван албан хаагч, дээд шатны […]

garts.jpg

2020-10-12 09:37
Аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 605 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 470 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Эдгээр өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна. Ослын улмаас […]

uil1.jpg

2020-10-12 09:30
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 10 дугаар сарын 08-ны пүрэв гаригт Говь-Алтай аймгийн Дэлгэр, Есөнбулаг сумдад албан томилолтоор ажиллалаа. Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126,7 км автозамын барилга угсралтыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаанд оролцож, Алтай суманд иргэдтэй уулзаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон […]

za.jpg

2020-10-12 09:25
09.30 цагт: ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр ба Монгол Улс” сургалт, семинар болно. 10.00 цагт: Нийслэлийн Засаг захиргааны V байрны “Иргэний танхим”-д ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөг, волейболын шигшээ тэмцээнд оролцох шилдэг 88 багт батламж гардуулна. Утас: 99285651, 99458521 11.00 цагт: МУИС-ийн Номын санд “Ховор номын болон монгол бичгээр […]

unnamed-2-2.jpg

2020-10-12 09:21
Долоо хоногийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр /2020.10.12/ УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын бүлэг хуралдана. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10:00 цагт, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд 10:00 цагт тус тус болно.

zurhai-1024x673.jpg

2020-10-12 09:21
Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 12. Сумъяа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 25. Даваа гараг. Үнэг одтой, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Гал Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 10 […]

5f83aa28aa37c.jpeg

2020-10-12 09:13
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн ажилтай танилцлаа. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлж, 21 давхар, зоорьтой, 8 блок барилга барихаар төлөвлөжээ. Мөн […]