2020-10-12 09:251min00

Өнөөдөр болох үйл явдал

za

09.30 цагт: ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр ба Монгол Улс” сургалт, семинар болно.

10.00 цагт: Нийслэлийн Засаг захиргааны V байрны “Иргэний танхим”-д ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөг, волейболын шигшээ тэмцээнд оролцох шилдэг 88 багт батламж гардуулна. Утас: 99285651, 99458521

11.00 цагт: МУИС-ийн Номын санд “Ховор номын болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэн”-гийн нээлт болно. Утас: 99002019

11.00 цагт: ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт: “Бишрэлт” зочид буудалд ЦЕГ, МХЕГ, ХЭҮК, ШӨХТГ-аас гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүү болон тусгай нислэгийн тийзний үнэ, барьцаалан зээлдүүлэх газруудад хийсэн шалгалт болон АТҮТ-ийн үйлчилгээг төрийн үйлчилгээний төвд шилжүүлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн н.Мишиг Зөрчлийн тухай хууль, тог цахилгаангүй айлуудын өмнө тулгамдсан асуудлын талаар мэдээлнэ.

13.00 цагт: Нийслэлийн Ардчилсан намаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 98049804

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй