88888888888.jpg
2020-08-28 11:56
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай  удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл сүүлийн 24 цагт дэлхийн дахинд Ковид-19 халдварын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Ковид-19 дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 24 сая 173 000 хүн өвчилж, 828 000 хүн энэ өвчний улмаас амь насаа алдаад байна. Харин 17 сая гаруй хүн эдгэсэн байна. Сүүлийн […]

25f6b29a9cc5b69fdccd0a17e07cd43e_x3.jpg
2020-08-28 11:52
Үндэсний их баяр, аймгийн наадмаас гадна улс, бүс, аймгийн хэмжээний спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээг зохион байгуулах боломж бүхий 3500 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн барих тендерт “Арвин бэлт” ХХК долоодугаар сард шалгарч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байна. Улсын төсвийн 6,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах цэнгэлдэх хүрээлэнгийн гадна тохижилт болох авто зогсоолын […]

1829-1024x576.jpg
2020-08-28 11:39
2020 оны орон нутгийн хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгахын тулд энд даран нэвтэрч, сонгогчдын нэрийн жагсаалт гэх цэсийн сонгон регистрийн дугаараа оруулан шалгаарай.

yag-2.jpg
2020-08-28 11:34
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон СЕХ-ны нарийн бичгийн дарга гэсэн дөрвөн хүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар “СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэртээ гарч байгаа. Гаднаас ямар нэгэн шахалт ороогүй. Өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа. УИХ-ын сонгуулийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх саналаа […]

5f0e862e9af7e-1.jpeg
2020-08-28 11:29
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариунуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “2020 оны наймдугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 471 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 233 хүний […]

tetgever.jpg
2020-08-28 11:20
Иргэн та www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд дансаа бүртгүүлж амжсан уу. Хэрэв амжаагүй бол нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авахын тулд дараах 4 хэлбэрээр хүсэлт гаргах боломжтой. • www.ehalamj.mn -д цахимаар дансаа бүртгүүлж хүсэлт гаргах • ebarimt гар утасны аппликэйшн ашиглан хүсэлт гаргах • төрийн үйлчилгээний цахим машин болох “ТҮЦ машин”-аар хүсэлт гаргах • Нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй […]

unnamed-9.jpg
2020-08-28 11:20
БШУЯ-наас гадаад улс орнуудаас эх орондоо бүр болон түр ирсэн Монгол хүүхэд, залуучуудын эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх, соёл, зан заншил, эх түүхийг таниулах сургалтыг 2020-2021 оны хичээлийн жилд аймаг, дүүргийн Насан туршийн туршийн боловсролын төвүүдээр дамжуулан зохион байгуулна. Шинэ төрлийн коронавирусний халдвараас хүн амыг урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд уг сургалтын жишиг […]

Gamer-girl-playing-and-streaming_l_dobloga-1024x555.png
2020-08-28 10:34
Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн: “Улсын онцгой комиссын Шуурхай штабт мэргэжлийн холбоодын байгууллагуудаас санал хүсэлт ирсээр байна. Эдийн засгийг дэмжих үүднээс үе шаттайгаар нээж байгаа аж ахуйн нэгжүүдийн халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудалд онцгой анхаарч ажиллаж байна” гэв. Нийслэлийн Цагдаагийн газрын […]

unnamed-7-4.jpg
2020-08-28 10:08
УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороод өнөөдөр хуралдаж, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэнэ. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг 09.00 цагт хуралдах тов гаргасан байна. Харин Байнгын хороодын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар […]