БШУЯ-наас гадаад улс орнуудаас эх орондоо бүр болон түр ирсэн Монгол хүүхэд, залуучуудын эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх, соёл, зан заншил, эх түүхийг таниулах сургалтыг 2020-2021 оны хичээлийн жилд аймаг, дүүргийн Насан туршийн туршийн боловсролын төвүүдээр дамжуулан зохион байгуулна.
Шинэ төрлийн коронавирусний халдвараас хүн амыг урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд уг сургалтын жишиг хөтөлбөр, төлөвлөлтийг боловсруулах, хичээл заах багш нарыг чадавхжуулах ажлыг зохион байгуулж буй юм.
Иймд эх хэл, соёлын мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх сонирхолтой сургуулийн насны хүүхэд болон залуучууд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний дотор оршин суугаа аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төвд бүртгүүлэх боломжтой юм.