Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл сүүлийн 24 цагт дэлхийн дахинд Ковид-19 халдварын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ “Ковид-19 дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 24 сая 173 000 хүн өвчилж, 828 000 хүн энэ өвчний улмаас амь насаа алдаад байна. Харин 17 сая гаруй хүн эдгэсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 267 000 хүн шинээр халдвар авч, 6 000 гаруй хүн эндсэн байна. Дэлхий даяар цар тахалтай холбоотой сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд хүн амын дунд гарч байна. Манай улсын хувьд СЭМҮТ-ийн 1800-2000 гэсэн утас ажиллаж байна. БНХАУ-п 30, Японд 865 БНСУ-д 371 шинэ тохиолдол илэрлээ. Агааржуулалт муутай битүү орчинд удаан байхгүй байхыг ДЭМБ-аас зөвлөж байна.
Европын орнуудад өвчлөл дахин голомтлон гарч байгаа тул амны хаалттай холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж эхэллээ. Гар халдваргүйжүүлэгчийг янз бүрийн үнэр амттайгаар савласнаас хүүхдүүд андуурч идэх тохиолдол гарчээ. Иймээс эцэг эхчүүд та бүхэн энэ асуудал дээр хяналт тавих зөвлөмж өгсөн байна” гэлээ.
Л.Баяр