2020-08-06 10:57
УОК-ын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг энэ сарын 7-10-ны өдрүүдэд Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх болжээ. Нутаг буцах хүсэлтэй иргэд коронавирусний шинжилгээнд хамрагдсан бичиг, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 сая 50 мянган төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, […]










